Эрхэм сонсогчдоо та бүхэн “Харанхуй” радио жүжиг хүлээн
аван сонсоно уу.
/Гэр бүлийнхээ маргалдаж буй чимээ
явна жаахан түгшүүртэй./
/Аав охин найз харилцан яриа
синхрон/
Охин: Би заавал авхуулна! Үүнийг үгүй болголоо гээд надад жаргалтай байхаас биш би зовохгүй
Аав: Яагаад чи ямар өчүүхэн бодолтой юм бэ яагаад ингэж
өчүүхэн сэтгээд байгаа юм?
Охин: Би энэ эцэггүй хүүхдийг төрүүлээд яах юм бэ? Дараа нь
над дээр ямар ч эрэгтэй хүн ирэхгүй
Аав: Ийм зүйлийг бодож авхуулах гэж байгаа бол хэрэггүй. Хүн
болж төрхийн утга учир амьдралдаа мэдрэх хамгийн гоё мэдрэмж аз жаргал бол ээж
аав болох. Чи зөвхөн өөрийгөө бодолгүй хэвлий дотроо бойжиж байгаа үрээ ч мөн
адил бод. Чамд эр хүн чухал уу чиний эрүүл мэнд амьдарл чинь чухалуу гэдэгийг
чи сайн бодоорой. Хэмээн
аав охиноо загнахад
Охин: Би өөрийнхөө амьдралыг өөрөө мэдье. Ер нь миний амьдрал
танд ямар хамаатай юм бэ надад битий гай болоод бай /хэмээн гадагш гарч гүйлээ/
/Зөөлөн шиврэх бороо, бодол
эрэгцүүллийн уянгын ая уйлах чимээ сонсдоно/
Охин: Яагаад заавал би гэж яагаад би ингэж зовох ёстой юм бэ?
Намайг ингэж зовоож байхаар чи өөрөө наад дотроо үхчихээч
Гэж хэвлий дэхь үртэйгээ ярилцана. Энэ үед охины утас дуугарч
Найз: Сайн уу? Өнөөдөр завтай юу жаахан гадуур явхуу
Охин: Мэдээж завтай яг наадхыг чинь л хүлээж байлаа.
/Бааранд шоудаж байгаа архи пиво
хундаглаж буй чимээ сонсдоно/
Охин энэ үед өөрийн биеээ захирах чадваргүй болсон байлаа.
/Харанхуйд алхаж буй нэг хүний чимээ
сонсдох бөгөөд айдас түгшүүртэй/
/Ээж охин хоёрын харилцан яриа
синхрон/
Охин: Ээжээ та хана байна би таныг олож харахгүй байна.
Ээж: Миний охин ээжийгээ хайгаад хэрэггүйдээ ээж нь чамд
харагдахгүй
Охин: Яагаад? Яагаад та надад харагдахгүй гэж та үргэлж миний
дэргэд байна гэж амлаа биздээ ?
Ээж: Яагаад гэж үү? Тэрийг миний охин л мэдэж байгаа. Ээж нь
чамайг тэнгэрээс л харж байна.
Охин: Би таньгүйгээр энэ хорвоо ертөнцийг төсөөлхөөс бүр
амьдрахаас ч айж байна. Та байхгүй бол би амьдарч чадахгүй шүү дээ
Ээж: Бид хажуудаа байгаа зүйлээ хэзээ ч анзаардаггүй бас
хайрладаггүй бүх зүйлийн учир үүнд л байгаа юм шүү дээ охин минь
Энэ үед охиныг аав нь сэрээж
/Аавын синхрон яриа/- Миний охин босоорой цайгаа уу
Охин: Маш ихээр сандран босч ирж ээжээ ээжээ хэмээн гэрээрээ
дүүрэн хашгирч гүйлээ
Гэтэл
Ээж нь: Өрөөнөөсөө гарч ирж юу болоов охин минь!
Охин: Ээжээ та энд
байна. Энэ зүүд биш биздээ баярлалаа би таныг үхчихсэн байна гэж зүүдэлсэн.
Учир нь та надтай харанхуйгаас л ярилцаж харанхуйгаас л намайг харж байна гэсэн
Ээж: Охин минь дээ харанхуй бол бүх зүйлийн эхлэл. Хүний
амьдрал харанхуйгаас л эхэлдэг. Бид ч мөн адил харанхуйгаас л ирсэн. Бидний нүд
л гэрэлгүй болохоос харанхуйд бүх зүйл байдгаараа л байгаа . Магадгүй чамайг
өөртөөгөө ярилц өөрийгөө олж ав гэж ээж нь чамтай харанхуйгаас ярилцсан байх.
Охин өрөөндөө орж ирнэ
Охин: Энэ бүх зүйлийн эхлэл ер нь юу вэ энэ бүх зүйл яг аль
хэсгээс нь эхэлсэн юм бол. Эхлэл нь хэтэрхий жаргалтай байсан хэрнээ төгсгөл нь
яагаад ийм хэцүү зовлонтой байгаа юм бэ?
Ер нь би гэдэг хүн чухам оршин тогтнохын учир юу гэж. Цаг хугацаанд эхлэл
байдаггүй, тийм болохоор төгсөхгүй харанхуй бас үүсээгүй болхоор үгүй болохгүй,
харанхуйн эсрэг гэрэл үүсэж бий болдог болохоор хэзээ нэгэн цагт үгүй болно.
Тэгэхээр харанхуй бол гэрлийг тодотгож буй суурь. Харанхуй бүх зүйлийн эхлэл
бол миний хэвлий дотор бойжиж буй үрийн минь ч бас эхлэл байх учиртай. Би
яагаад өөрийн гараар үрийнхээ ирээдүйг ална гэж. Яг л над шиг харанхуйгаас
өөрийгөө олох гэж өөрийн гэсэн том орон зайг бүтээлцэх гэж ирж буй тэр бяцхан
амьтанд ямар буруу байгаа гэж. Хүн төрөлхтөн бид чинь нэг л амьдарна. Энэ бол
харанхуйгаас надад илгээсэн бэлэг. Тиймээ бүх зүйлийн эхлэл харанхуй.....
/Ая тодорно/
Эрхэм сонсогчидоо та бүхэнд
“Харанхуй” радио жүжиг сонсголоо.
No comments:
Post a Comment