Спортлог Улаанбаатар
Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт сонсогчид оо та бүхэндээ
мэдээ хүргэе.
Улаанбаатар хотын иргэд амралтын нэгэн өдрийг спортоор хичээллэж өнгөрүүллээ.Нийслэлийн Спортынгазар, Монголын
Залуучуудын Холбоо хамтран 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Спитлэг бус
спортлог амьдаръя” төслийн хүрээнд 10-р
сарын 19-ны өдөр“Спортлог Улаанбаатар 2014” арга хэмжээг Чингисийн талбай дээр зохион байгуулсан юм. Тус арга
хэмжээнд дүүрэг
бүрийн спортын газрууд, фитнесс
клубууд, спорт барааны дэлгүүрүүд оролцож спортын бараа бүтээгдэхүүн,
ач холбогдлыг сурталчилсан юм. Өдөрлөгийн үеэр хөлбөмбөг, сагсан бөмбөг, олс таталт, волейбол зэрэг багийн
спортын тэмцээн болон бүх нийтийн гүйлт, унадаг дугуйтай
парад зэргийг зохион
байгуулсан байна. Мөн шатар, даам зэрэг
оюуны спорт болон шагай
няслах, шүүрэх, морь уралдуулах зэрэг үндэсний
наадгай тэмцээнийг зохиожээ. Энэ арга хэмжээнд найман настай балчираас наян
настай буурай хүртэл оролцож дасгал хөдөлгөөн хийж, нэг өдрийг эрүүл мэнддээ
анхаарч өнгөрөөсөн бөгөөд дугуйн парадад гэхэд 1000 орчим дугуйчид оролцжээ.
No comments:
Post a Comment