1. Эрхэм хүндэт сонсогчдоо манай ярилцлагын цаг эхлэж байна.
Таеквондо Уг спорт нь Хойд Солонгос улсад 1956 онд
аримийн генерал Чой хон хи нь үүсгэн байгуулсан түүхтэй. Манай оронд
1990-ээд онос хойш хүүхэд залуучууд
хичээллэж эхэлсэн. Уг спортоор эх ородоо төдийгүй олон улс амжилт гаргаад
байгаа Радио телевиз медиа урлагийн сургуулийн сэтгүүлчийн 2б ангийн оюутан дэд
мастер О. Ариунбаяртай хийсэн ярилцлагаас сонсогч та бүхэндээ хүргэе
/Шум- бэлтгэл хийж буй чимээ/
РЕД: тантай ярилцахын өмнө эхлээд таны энэ спортоор
хичээллэх болсон шалтгаанаас эхлэе гэж бодлоо. Яагаад заавал энэ спортод хүч
үзэх болсон бэ хэдэн оноос эхэлж хичээллэсэн?
Ариук: багаасаа энэ спортод сонирхолтой болж 2007оноос эхлэн
хичээллэж эхэлсэн.
РЕД: өө нилээн удаан
хичээллэж байгаа юм байна. 7жил гэдэг багагүй хугацаа амьдралынхаа нэгээхэн үнэ
цэнэтэй хэсгийг энэ спортын төлөө амьсгалж амьдарч иржээ. Нилээн чамалхааргүй
амжилт гаргасан байх ямар ямар амжит гаргасан бэ?
Ариук: Улсын аврага
шалгаруулах тэмцээний 2007-2011ондуудад алтан медал, 2012-2013онд мөнгөн медаль
ОХУ-д зохиогдсон өсвөрийн аврага шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль,
Санкт-Петербург хотноо зохиогдсон Олон улсын аврага шалгаруулах тэмцээнд хүрэл
медаль ер нь тоочод байвал ихдээ. /инээв/
Шум-шагнал авч буй чимээ
РЕД: Энэ спорт чиний амьдралд хэр нөлөөлсөн бэ?
Ариук: биеэ зөв зохистой
авч явх багаар ажиллах хөдөлгөөний эсвэлтэй болох зэрэг олон сайн хүмүүжлийг
надад төлөвшүүлж өгсөн. Ер нь хүн чин дуртай зүйлээрээ хичээллэж байвал амжилт
олдог шүү дээ.
РЕД: Тийм шүү. Энэ
спортоор хичээллэж байгаа магадгүй хичээллэх гэж байгаа хүүхэд залуусдаа өөрийн
туршлагаасаа хуваалцаж зөвлөмж урам зориг өгөөч
Ариук: Өмнөө зорилго
тавиад тависан зорилгоосоо шантралгүй бэлтгэлээ сайн хийвэл болохгүй зүйл гэж
үгүй. Тиймээс битгий шантраарай амжилт л гэж хэлий даа.
РЕД: таны цаашдын
тэмцээн уралдаанд чинь амжилт хүсье. Сонсогчидтойгоо өөрийнхөө туршлагаас
хуваалцсанд баярллаа.
Шум- тамирчны алдар дуу
Яг л энэ тамирчин шиг амьдралыг эрч хүчтэйгээр мэдэрч амьдралдаа зорилгоо
тавин урагш тэмүүлцгээе залуусаа.
No comments:
Post a Comment