Wednesday, May 13, 2015

Хавар цагийн хөгжилтэй дурсамжтай өдрүүд


Үндэсний цэцэрлэгт хүрээлэн


Coken beat наадам


Сэтгүүл зүйн анхдугаар форум


Хавар цагийн зугаатай өдрүүд


Нийтлэл

Эрхэм сонсогчдоо та бүхэн “Цөлжилтийг чөдөрлөхүй” Нийтлэл
Ая явна: Цөлжилт нэртэй нэвтрүүлгийн ая анхааруулсан түршүүртэй шуурганы
Сэт: Та бүхэн саяны чимээнээс бидний ярих сэдвийг ойлгож чадсан уу?
Цөлжилт бол удаан хугацагаар үргэлжилэх байгаль дэлхий газар нутгийн мөхлийн нэг юм. Цөл бол энэ үе шатын төгсгөлийн үе шат. Цөлжилт нь хүн ам байгаль дэлхий гээд олон талын нөлөөллөөс үүсэн бий болдог учир маш удаанаар байгаль дэлхийн амь насанд нөлөөлдөг гэж хэлж болох юм. Цөлжилтийн шалтгаан нь ихэвчлэн уур амьсгалын эрс тэс өөр өөр байдал болон хүний үйл ажиллагаа нь цөлжилтийг үүсгэж буй хамгийм том шалтгаан. Дэлхий ертөнцөнд тулгамдаад байгаа нэн түрүүрийн асуудал болсон Цөлжилттэй тэмцэх олон улсын конвенцээс гаргасан тодорхойлолтыг илүү баримтлах болсон. Тус конвенцид зааснаар “Уур амьсгалын өөрчлөлт хүний буруу үйл ажиллагаа хавсарсан олон янзын хүчин зүйлсийн нөлөөгөөр хуурай заримдаг хуурай хуурайвтар чийг дутмаг нутаг орон ихээнхэн цөлжилтөнд өртдөг гэж үзжээ. Монгол улс нийт 1,566,600км2с газар нутагтай. 2011оны судалгаагаар Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 77,8 хувь нь их,  бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртсөөр байгаа бөгөөд үүнээс 35,3 хувь нь сул, 25,9 хувь нь дунд, 6,7 хувь нь хүчтэй, 9,9 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдсаар байна. Цөлжилтөнд нэн түрүүнд өртөөд байгаа газар нутгаас дурьдивал Ховд аймгийн Мянгад, Дөргөн Увс аймгийн Өмнөговь, Завхан аймгийн Сантмаргац, Говь-Алтай аймгийн Халиун, Баянхонгор аймгийн Галуут, Дорноговь аймгийн Хатанбулаг, Замын Үүд, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр гэх мэт аймаг сумдууд ихээхэн хэмжээгээр өртөөд байна. Эдгээр аймаг сумдууд яагаад асар хурдацтай цөлжилтөнд өртөөд байгаа бол гэдэгийг сонсогч та гайхаж байна уу? Тэгвэл сонсогч танд дараах мэдээллийг хүргэе
ХҮн амын өсөлт, эдийн засгийн хөгжлөөс үзүүлэх дарамт, экосистемийн хамгааллын асуудлыг үл тоох, бэлчээрийн даац ихдүүлэх , түлшний модыг их хэмжээгээр бэлтгэх, ойн устгал, хулгайгаар мод бэлтгэх бэлчээрийн газар нутгийг асар их өөрчилсөний улмаас бий болсон ургамлын бүрхэвчийн доройтол ба сүйтэл, эгц налуу газрыг газар тариаланд зүй зохисгүй ашиглах зэрэг бид бүгдийн буруутай үйл ажиллагааны улмаас цөлжих үйл явц асар хурдацтай эрчимжиж газар аваад байгаа юм.



Ая явна: Мод тарьж байгаа хүрзны дуу чимээ
Цөлжилтийг чөдөрлөх үүнээс түргэн хугацаанд гарах арга зам бол мод, өвс сөөг ургамал тарих. Бид жил бүрийн тогтсон нэг өдөрийг мод тарих өдөр хэмээн тэмдэглэж мод тарьдаг ч үр дүн нь одоог хүртэл бага хэмжээгээр ч гэсэн бидэнд мэдрэгдэхгүй байгаа нь хачирхалтай. Эрхэм сонсогч та ч гэсэн цөлжилтийн талаар битүүхэндээ санаа зовинон суугаа л биздээ. Бидэнд тэгж их мэдэгдэхгүй нүдэнд харагдахгүй байгаа ч гэсэн гэрийн чинь гадаа магадгүй хашааны хойд буланд элс хунгарлан байгаа та түүнийг анзаарч нэг хараарай. Бидний байгалдаа тарьжургуулсан нэг ширхэг мод хичнээн их газрыг цөлжилтөөс хамгаалахыг сонсоод та лав гайхах бизээ. Тэгвэл нэг ширхэг мод нь ойролцоогоор 6м газрыг хамгаалдаг байна.


Wednesday, May 6, 2015

Хөгжмийн танилцуулга


Радио мэдээ

Спортлог Улаанбаатар
Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт сонсогчид оо та бүхэндээ мэдээ хүргэе.
Улаанбаатар хотын иргэд амралтын нэгэн өдрийг спортоор хичээллэж өнгөрүүллээ.Нийслэлийн Спортынгазар, Монголын Залуучуудын Холбоо хамтран 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Спитлэг бус спортлог амьдаръя” төслийн  хүрээнд 10-р сарын 19-ны өдөр“Спортлог Улаанбаатар 2014арга хэмжээг Чингисийн талбай дээр зохион байгуулсан юм. Тус арга хэмжээнд дүүрэг бүрийн спортын газрууд, фитнесс клубууд, спорт барааны дэлгүүрүүд оролцож спортын бараа бүтээгдэхүүн, ач холбогдлыг сурталчилсан юм. Өдөрлөгийн үеэр хөлбөмбөг, сагсан бөмбөг, олс таталт, волейбол зэрэг багийн спортын тэмцээн болон бүх нийтийн гүйлт, унадаг дугуйтай парад зэргийг зохион байгуулсан байна. Мөн шатар, даам зэрэг оюуны спорт болон шагай няслах, шүүрэх, морь уралдуулах зэрэг үндэсний наадгай тэмцээнийг зохиожээ. Энэ арга хэмжээнд найман настай балчираас наян настай буурай хүртэл оролцож дасгал хөдөлгөөн хийж, нэг өдрийг эрүүл мэнддээ анхаарч өнгөрөөсөн бөгөөд дугуйн парадад гэхэд 1000 орчим дугуйчид оролцжээ.


Ярилцлага

1.     Эрхэм хүндэт сонсогчдоо манай ярилцлагын цаг эхлэж байна.
Таеквондо Уг спорт нь Хойд Солонгос улсад 1956 онд аримийн генерал Чой хон хи нь үүсгэн байгуулсан түүхтэй. Манай оронд 1990-ээд  онос хойш хүүхэд залуучууд хичээллэж эхэлсэн. Уг спортоор эх ородоо төдийгүй олон улс амжилт гаргаад байгаа Радио телевиз медиа урлагийн сургуулийн сэтгүүлчийн 2б ангийн оюутан дэд мастер О. Ариунбаяртай хийсэн ярилцлагаас сонсогч та бүхэндээ хүргэе
/Шум- бэлтгэл хийж буй чимээ/
РЕД: тантай ярилцахын өмнө эхлээд таны энэ спортоор хичээллэх болсон шалтгаанаас эхлэе гэж бодлоо. Яагаад заавал энэ спортод хүч үзэх болсон бэ хэдэн оноос эхэлж хичээллэсэн?
Ариук: багаасаа энэ спортод сонирхолтой болж 2007оноос эхлэн хичээллэж эхэлсэн.
РЕД: өө нилээн удаан хичээллэж байгаа юм байна. 7жил гэдэг багагүй хугацаа амьдралынхаа нэгээхэн үнэ цэнэтэй хэсгийг энэ спортын төлөө амьсгалж амьдарч иржээ. Нилээн чамалхааргүй амжилт гаргасан байх ямар ямар амжит гаргасан бэ?
Ариук: Улсын аврага шалгаруулах тэмцээний 2007-2011ондуудад алтан медал, 2012-2013онд мөнгөн медаль ОХУ-д зохиогдсон өсвөрийн аврага шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль, Санкт-Петербург хотноо зохиогдсон Олон улсын аврага шалгаруулах тэмцээнд хүрэл медаль ер нь тоочод байвал ихдээ. /инээв/
Шум-шагнал авч буй чимээ
РЕД: Энэ спорт чиний амьдралд хэр нөлөөлсөн бэ?
Ариук: биеэ зөв зохистой авч явх багаар ажиллах хөдөлгөөний эсвэлтэй болох зэрэг олон сайн хүмүүжлийг надад төлөвшүүлж өгсөн. Ер нь хүн чин дуртай зүйлээрээ хичээллэж байвал амжилт олдог шүү дээ.
РЕД: Тийм шүү. Энэ спортоор хичээллэж байгаа магадгүй хичээллэх гэж байгаа хүүхэд залуусдаа өөрийн туршлагаасаа хуваалцаж зөвлөмж урам зориг өгөөч
Ариук: Өмнөө зорилго тавиад тависан зорилгоосоо шантралгүй бэлтгэлээ сайн хийвэл болохгүй зүйл гэж үгүй. Тиймээс битгий шантраарай амжилт л гэж хэлий даа. 
РЕД: таны цаашдын тэмцээн уралдаанд чинь амжилт хүсье. Сонсогчидтойгоо өөрийнхөө туршлагаас хуваалцсанд баярллаа.
Шум- тамирчны алдар дуу

Яг л энэ тамирчин шиг амьдралыг эрч хүчтэйгээр мэдэрч амьдралдаа зорилгоо тавин урагш тэмүүлцгээе залуусаа. 

Мэдээ

Мэдээ
1.     1Улаанбаатар төмөр замын даргын шийдвэрээр РА-2 төмөр замын рейлбусыг 10-р сарын 20ны өдөр буюу өчигдрөөс эхлэн УБ-Дархан-УБ, УБ-Зүүнхараа-УБ чиглэлд өдөр бүр аялуулхаар болжээ. Ингэхдээ Рейлбус нь УБа-аас өглөөний 09:40минутанд хөдөлж Дарханд 13:35 минутын очих юм байна. Зүүнхараа-руу 11цагт хөдлөн 14цагт очих юм байна. Энэ мэтчилэнгээр чиглэл чиглэлд ажиллаж байгаа бөгөөд цагийн хувиар цаашдаа өөрчлөгдөж магадгүй хэмээн тус салбарыын мэргэжилтэн мэдээллээ одоо та бүхэндээ дараагийн мэдээг хүргэе
2. Эрүүл мэнд, спорт яамны харьяад 150 ортой Хүүхдийн эмнэлэг байгуулахаар Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлэлээ. Өнөөдрийн хурлаар ажлын явцын талаар мэдээлэл сонсон Зам, тээврийн яамны байранд Хүүхдийн эмнэлгийг байрлуулан үйл ажиллагааг нь ирэх оны 2-дугаар сарын 1-ний дотор эхлүүлэх бэлтгэлийг хангаж ажиллахад Эрүүл мэнд, спртын сайд Г. Шийлэгдамбад үүрэг болголоо. Соёл спорт аялал жуулчлалын яамны байрлаж байсан Засгийн газрын X байрыг Зам, тээврий яаманд шилжүүлэхээр болсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ

Сурвалжлага

СУРВАЛЖЛАГА

Тэртээх хөх уулсын дундаас нэгэн Цаст хайрхан уул бусдаас өндөрт дүнхийн харагдах. Цэлмэг тэнгэрт ямар ч үүл алга. Нарны туяа цагаан уулын оройд гялбаалан тусах нь уулыг улам сүрлэг үзэсгэлэнтэй харагдуулах аж. Миний хувьд зурагнаас л харж бишрэн хүндэлдэг тэнгэрлэг тэрхүү уулын бэлд очихоор зорьж яваа минь энэ. Бид Завхан аймгийн Отгон сумаар дайраад нэлээд бартаа саадтай замаар явсаар Отгонтэнгэр хайрханы бэлд үдэш очиход өглөөн нарнаас цэлмэгхэн байсан тэнгэрт үүл хурж, удалгүй бороо орж ширүүссэнээр хайрхан тэр чигээрээ үүлэн дунд умбав. Хангайн оргил цэгийн дэргэд ирснийг мэдрүүлэх мэт хүйтэрч, бороо орохтой зэрэгцэн манайхан ч майханаа барьж, дулаан хувцасаа давхарлан өмслөө. Гадаа  лав -2-3 хэмтэй байгаа байх аа. Харин нутгийн саахалт айлын хүүхдүүд бараг нүцгэн шахам гэрээсээ орж гарч харагдана. Тэд Цаст уулын энгэрт төрж, өссөн болохоор баргийн хүйтнийг ажрахаа байсан биз дээ.
Маргааш өглөө нь ургахын улаан наран байгаль дэлхийг гэрэлтүүлэн мандахад сэрлээ. Бөх унтжээ. Урд орой нь майхныг маань аваад хаячих шахам аашилж байсан цаг агаар нам гүм. Ямар ч үүлгүй цэлмэгхэн хөх тэнгэр, өглөөн нарны туяагаа цацруулж, Отгонтэнгэр хайрханы оройн цас цагааранхан харагдах. Монголын ард түмний буян заяаг ивээлдээ аван дүнхийх Цаст цагаан уулыг “оригоор” харах нь юутай гайхалтай вэ. Хүндлэм, бишрэм, хайрлам сэтгэл төрнө. Байгаль дэлхийтэйгээ ойр өссөн монгол хүн бүрийн сэтгэлийг соронзон мэт татах энэ л эгэлгүй уул нутгийнхны ярьдгаар үнэхээрийн амьд юм болов уу. Өнгөрсөн зургадугаар сард болсон Отгонтэнгэр уулын Төрийн тахилгын үеэр Монголын бурхан шашинтны холбооны тэргүүн хамба Д.Чойжамц “Биднийг уулын бэл доороос ирж явахад Отгонтэнгэр уул яг л амьд юм шиг санагдсан. Үүлээр биеэ нуугаад бороо зүсрээд Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээж авч байгааг нь харахад яг л амьд юм шиг. Ямар гайхамшигтай юм бэ. Бид л сэтгэл зүрхнээсээ тахиж чадвал энэ уул ус гэдэг чинь эзэнтэй юм байна гэдэг бодол төрж байлаа” гэжээ.









Жүжиг




Эрхэм сонсогчдоо та бүхэн “Харанхуй” радио жүжиг хүлээн аван сонсоно уу.

/Гэр бүлийнхээ маргалдаж буй чимээ явна жаахан түгшүүртэй./
/Аав охин найз харилцан яриа синхрон/
Охин: Би заавал авхуулна! Үүнийг үгүй болголоо гээд надад жаргалтай байхаас биш  би зовохгүй
Аав: Яагаад чи ямар өчүүхэн бодолтой юм бэ яагаад ингэж өчүүхэн сэтгээд байгаа юм?
Охин: Би энэ эцэггүй хүүхдийг төрүүлээд яах юм бэ? Дараа нь над дээр ямар ч эрэгтэй хүн ирэхгүй
Аав: Ийм зүйлийг бодож авхуулах гэж байгаа бол хэрэггүй. Хүн болж төрхийн утга учир амьдралдаа мэдрэх хамгийн гоё мэдрэмж аз жаргал бол ээж аав болох. Чи зөвхөн өөрийгөө бодолгүй хэвлий дотроо бойжиж байгаа үрээ ч мөн адил бод. Чамд эр хүн чухал уу чиний эрүүл мэнд амьдарл чинь чухалуу гэдэгийг чи сайн бодоорой.                                         Хэмээн аав охиноо загнахад
Охин: Би өөрийнхөө амьдралыг өөрөө мэдье. Ер нь миний амьдрал танд ямар хамаатай юм бэ надад битий гай болоод бай /хэмээн гадагш гарч гүйлээ/
/Зөөлөн шиврэх бороо, бодол эрэгцүүллийн уянгын ая уйлах чимээ сонсдоно/
Охин: Яагаад заавал би гэж яагаад би ингэж зовох ёстой юм бэ? Намайг ингэж зовоож байхаар чи өөрөө наад дотроо үхчихээч
Гэж хэвлий дэхь үртэйгээ ярилцана. Энэ үед охины утас дуугарч
Найз: Сайн уу? Өнөөдөр завтай юу жаахан гадуур явхуу
Охин: Мэдээж завтай яг наадхыг чинь л хүлээж байлаа.
/Бааранд шоудаж байгаа архи пиво хундаглаж буй чимээ сонсдоно/
Охин энэ үед өөрийн биеээ захирах чадваргүй болсон байлаа.
/Харанхуйд алхаж буй нэг хүний чимээ сонсдох бөгөөд айдас түгшүүртэй/
/Ээж охин хоёрын харилцан яриа синхрон/
Охин: Ээжээ та хана байна би таныг олож харахгүй байна.
Ээж: Миний охин ээжийгээ хайгаад хэрэггүйдээ ээж нь чамд харагдахгүй
Охин: Яагаад? Яагаад та надад харагдахгүй гэж та үргэлж миний дэргэд байна гэж амлаа биздээ ?
Ээж: Яагаад гэж үү? Тэрийг миний охин л мэдэж байгаа. Ээж нь чамайг тэнгэрээс л харж байна.
Охин: Би таньгүйгээр энэ хорвоо ертөнцийг төсөөлхөөс бүр амьдрахаас ч айж байна. Та байхгүй бол би амьдарч чадахгүй шүү дээ
Ээж: Бид хажуудаа байгаа зүйлээ хэзээ ч анзаардаггүй бас хайрладаггүй бүх зүйлийн учир үүнд л байгаа юм шүү дээ охин минь
Энэ үед охиныг аав нь сэрээж
/Аавын синхрон яриа/- Миний охин босоорой цайгаа уу
Охин: Маш ихээр сандран босч ирж ээжээ ээжээ хэмээн гэрээрээ дүүрэн хашгирч гүйлээ                                                            Гэтэл
Ээж нь: Өрөөнөөсөө гарч ирж юу болоов охин минь!
Охин: Ээжээ  та энд байна. Энэ зүүд биш биздээ баярлалаа би таныг үхчихсэн байна гэж зүүдэлсэн. Учир нь та надтай харанхуйгаас л ярилцаж харанхуйгаас л намайг харж байна гэсэн
Ээж: Охин минь дээ харанхуй бол бүх зүйлийн эхлэл. Хүний амьдрал харанхуйгаас л эхэлдэг. Бид ч мөн адил харанхуйгаас л ирсэн. Бидний нүд л гэрэлгүй болохоос харанхуйд бүх зүйл байдгаараа л байгаа . Магадгүй чамайг өөртөөгөө ярилц өөрийгөө олж ав гэж ээж нь чамтай харанхуйгаас ярилцсан байх.
Охин өрөөндөө орж ирнэ
Охин: Энэ бүх зүйлийн эхлэл ер нь юу вэ энэ бүх зүйл яг аль хэсгээс нь эхэлсэн юм бол. Эхлэл нь хэтэрхий жаргалтай байсан хэрнээ төгсгөл нь яагаад ийм хэцүү зовлонтой байгаа юм бэ?
Ер нь би гэдэг хүн чухам оршин тогтнохын учир юу гэж. Цаг хугацаанд эхлэл байдаггүй, тийм болохоор төгсөхгүй харанхуй бас үүсээгүй болхоор үгүй болохгүй, харанхуйн эсрэг гэрэл үүсэж бий болдог болохоор хэзээ нэгэн цагт үгүй болно. Тэгэхээр харанхуй бол гэрлийг тодотгож буй суурь. Харанхуй бүх зүйлийн эхлэл бол миний хэвлий дотор бойжиж буй үрийн минь ч бас эхлэл байх учиртай. Би яагаад өөрийн гараар үрийнхээ ирээдүйг ална гэж. Яг л над шиг харанхуйгаас өөрийгөө олох гэж өөрийн гэсэн том орон зайг бүтээлцэх гэж ирж буй тэр бяцхан амьтанд ямар буруу байгаа гэж. Хүн төрөлхтөн бид чинь нэг л амьдарна. Энэ бол харанхуйгаас надад илгээсэн бэлэг. Тиймээ бүх зүйлийн эхлэл харанхуй.....
/Ая тодорно/
Эрхэм сонсогчидоо та бүхэнд “Харанхуй” радио жүжиг сонсголоо.








Таван мянга