Wednesday, April 22, 2015

"Цөлжилтийг чөдөрлөхүй" Нийтлэл



Эрхэм сонсогчдоо та бүхэн “Цөлжилтийг чөдөрлөхүй” Нийтлэл

Ая явна: Цөлжилт нэртэй нэвтрүүлгийн ая анхааруулсан түршүүртэй шуурганы
Сэт: Та бүхэн саяны чимээнээс бидний ярих сэдвийг ойлгож чадсан уу?
Цөлжилт бол удаан хугацагаар үргэлжилэх байгаль дэлхий газар нутгийн мөхлийн нэг юм. Цөл бол энэ үе шатын төгсгөлийн үе шат. Цөлжилт нь хүн ам байгаль дэлхий гээд олон талын нөлөөллөөс үүсэн бий болдог учир маш удаанаар байгаль дэлхийн амь насанд нөлөөлдөг гэж хэлж болох юм. Цөлжилтийн шалтгаан нь ихэвчлэн уур амьсгалын эрс тэс өөр өөр байдал болон хүний үйл ажиллагаа нь цөлжилтийг үүсгэж буй хамгийм том шалтгаан. Дэлхий ертөнцөнд тулгамдаад байгаа нэн түрүүрийн асуудал болсон Цөлжилттэй тэмцэх олон улсын конвенцээс гаргасан тодорхойлолтыг илүү баримтлах болсон. Тус конвенцид зааснаар “Уур амьсгалын өөрчлөлт хүний буруу үйл ажиллагаа хавсарсан олон янзын хүчин зүйлсийн нөлөөгөөр хуурай заримдаг хуурай хуурайвтар чийг дутмаг нутаг орон ихээнхэн цөлжилтөнд өртдөг гэж үзжээ. Монгол улс нийт 1,566,600км2с газар нутагтай. 2011оны судалгаагаар Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 77,8 хувь нь их,  бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртсөөр байгаа бөгөөд үүнээс 35,3 хувь нь сул, 25,9 хувь нь дунд, 6,7 хувь нь хүчтэй, 9,9 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдсаар байна. Цөлжилтөнд нэн түрүүнд өртөөд байгаа газар нутгаас дурьдивал Ховд аймгийн Мянгад, Дөргөн Увс аймгийн Өмнөговь, Завхан аймгийн Сантмаргац, Говь-Алтай аймгийн Халиун, Баянхонгор аймгийн Галуут, Дорноговь аймгийн Хатанбулаг, Замын Үүд, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр гэх мэт аймаг сумдууд ихээхэн хэмжээгээр өртөөд байна. Эдгээр аймаг сумдууд яагаад асар хурдацтай цөлжилтөнд өртөөд байгаа бол гэдэгийг сонсогч та гайхаж байна уу? Тэгвэл сонсогч танд дараах мэдээллийг хүргэе
ХҮн амын өсөлт, эдийн засгийн хөгжлөөс үзүүлэх дарамт, экосистемийн хамгааллын асуудлыг үл тоох, бэлчээрийн даац ихдүүлэх , түлшний модыг их хэмжээгээр бэлтгэх, ойн устгал, хулгайгаар мод бэлтгэх бэлчээрийн газар нутгийг асар их өөрчилсөний улмаас бий болсон ургамлын бүрхэвчийн доройтол ба сүйтэл, эгц налуу газрыг газар тариаланд зүй зохисгүй ашиглах зэрэг бид бүгдийн буруутай үйл ажиллагааны улмаас цөлжих үйл явц асар хурдацтай эрчимжиж газар аваад байгаа юм.



Ая явна: Мод тарьж байгаа хүрзны дуу чимээ
Цөлжилтийг чөдөрлөх үүнээс түргэн хугацаанд гарах арга зам бол мод, өвс сөөг ургамал тарих. Бид жил бүрийн тогтсон нэг өдөрийг мод тарих өдөр хэмээн тэмдэглэж мод тарьдаг ч үр дүн нь одоог хүртэл бага хэмжээгээр ч гэсэн бидэнд мэдрэгдэхгүй байгаа нь хачирхалтай. Эрхэм сонсогч та ч гэсэн цөлжилтийн талаар битүүхэндээ санаа зовинон суугаа л биздээ. Бидэнд тэгж их мэдэгдэхгүй нүдэнд харагдахгүй байгаа ч гэсэн гэрийн чинь гадаа магадгүй хашааны хойд буланд элс хунгарлан байгаа та түүнийг анзаарч нэг хараарай. Бидний байгалдаа тарьж ургуулсан нэг ширхэг мод хичнээн их газрыг цөлжилтөөс хамгаалахыг сонсоод та лав гайхах бизээ. Тэгвэл нэг ширхэг мод нь ойролцоогоор 6м газрыг хамгаалдаг байна.







No comments:

Post a Comment