Эрхэм сонсогчдоо та бүхэн “Эзгүйрэл”
тэмдэглэлийн 1-р хэсгийг хүлээн аван сонсоно уу
/хөгжим/
РЕД: Их
сургуулийн тэнхим, үйлчилгээний газар, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн
байгууллагуудад бараг алга, “Нарантуул” захад цөөн харагдана. Тэд чухам хайчив.
Энэ тухай сэтгүүлч миний бие багахан
эргэцүүлэл хийж энэхүү тэмдэглэлийг бичсэн юм. Ингээд шилийн сайн монгол эрчүүдээ хайх эрэлд хамтдаа гарцгаая.
/Шум- эрчүүдээ дуулъя. Дууны хэсэг/
РЕД: Манай улс 2,9 сая хүн амтай. Тэдний 1,4 сая нь эрчүүд. Үүнээс
харахад хүйсийн харьцаа тийм ч хол зөрөөгүй. Гэтэл 10 жилийн сургуульд биеийн
тамир, хөдөлмөрийнхээс бусад нь эмэгтэй багш байдаг гэхэд хилсдэхгүй. ЭМШУИС,
эрүүл мэндийн байгууллагад бол эрэгтэй хүн, “өдрийн од” шиг л ховор. Сонсогч та эр хүний орон зай өгүүлэгдэж байгааг
өнгөрсөн оны судалгаагаар харж болох юм. Өнгөрсөн онд 174 мянган оюутан их, дээд
сургууль төгссөний 100 гаруй мянга нь эмэгтэйчүүд байна. Цаашлаад магистрантур,
докторантурт 21 мянган хүн суралцсаны гуравны нэг нь л эрчүүд. Өмнөх онтой харьцуулахад боловсрол эзэмшсэн
эрчүүдийн тоо өсөөд өсөөд л энэ. Арван жилийн сургуульд эрэгтэй, эмэгтэй
сурагчдын харьцаа ойролцоо байдаг хэрнээ их, дээд сургууль, цаашлаад магистр,
доктор, профессор болохоор эрэгтэйчүүдийн тоо улам цөөрсөөр байгаа нь юутай
холбоотой вэ.
/Эрчүүдээ дуулъя дууны хэсгээс/
РЕД: Монголчуудын “Эр хүн ном сурсан сураагүй яаж ийж байгаад хөлөө олно. Энэ
муу охиноо л номын мөр хөөлгөх хэрэгтэй” гэж үздэгтэй холбоотой байж болох юм.
Харийг зорих монголчуудын цуваа үргэлжилсээр л байна. Өнөөдрийн байдлаар
гадаадад 100 гаруй мянган монгол иргэн ажиллаж амьдарч байна. Тэдний талаас
илүү их хувь нь эрчүүд. Манайхны хамгийн их очиж ажиллаж, амьдардаг нь БНСУ,
тэнд 30мянга орчим монгол байдаг.
Үргэлжлээд АНУ-д 20 мянга Чехэд таван мянга гаруй монгол байгаагийн олонх нь
эрчүүд. Гадаадад ажиллахаар явж буй 20 монгол хүн тутмын ердөө 1-2 нь л
эмэгтэйчүүд байдаг. Хэдий аж амьдралаа дээшлүүлэхээр харь орныг зорьсон ч залуу
нас, эрч хүч, авъяас чадвар, мэдлэг боловсролоо хүний оронд гамгүй зарцуулж,
хүнд хүчир ажилд тэрэгний морь шиг зүтгээд эцэст нь хураасан мөнгөгүй өвчний
үүр болоод эх орондоо ирсэн цөөнгүй хүнийг мэдэх л юм. Ийнхүү монгол эрчүүдийн
нэг хэсэг гадаадад гарчээ. Тэгвэл үлдсэн нь хаана, юу хийж явдаг бол.
/намуухан хөгжим/
РЕД: Энэ эрэл маань таагүй ч гэсэн үнэнд тулаад гацлаа. Тэд
хорих газарт байна. Гэмт хэрэг үйлдсэн 22 мянган яллагдагч байгаагийн 19 мянга
нь эрчүүд. Тэдий олонх нь 18-29 насныхан. Гэмт хэрэг буурахгүй улам өссөөр
хорих газрын тоог нэмэх дээрээ тулаад байна. Эрүүлжүүлэх байрнууд эрчүүдээр
“хахаж”, эцэггүй, эр нөхөргүй өрхийн тоо
---0жилээс жилд өссөөр байна. Манай улсад өрх толгойлсон 81 мянган эх байгаа юм. Нөхрүүд хайчив.
Мэдээж хорвоогийн жамаар нас барсан тохиолдол бий ч салсан, эхнэр хүүхдээ орхиж
явсан аавууд илүү олон байгаа нь харамсалтай. Гадаадад болон гэрээсээ хол удаан
хугацаагаар ажиллаж байгаа аавууд хүүхдээ хэрхэн өсөж торниж буйг мэдэхгүйгээс
эхлээд тэдэнтэй харилцах харилцаа нь хөндийрдөг байна.
/Шум-сургуулийн хүүхдүүдийн шуугилдаж буй чимээ/
РЕД: Нийслэлийн ЕБС-ийн 200 хүүхдээс авсан судалгаагаар
тэдний 69% нь хүүхэдтэй зав гаргаж тоглодог сонгодог аав хэрэгтэй гэж хариулсан
бол 84,5% нь аав нар биднийг өсгөж хүмүүжүүлэхэд идэвхитэй оролцож байгаасаа
гэж хүсчээ. Үүнээс харахад хүүхдүүд ааваасаа юу хүсдэг нь илэхрий. Хүн харахын
аргагүй зүс царай хувцастай залуус гудамжинд “тасарчихсан” хэвтэж байдаг нь
эмзэглмээр. Угтаа бол биеэ засаад гэрээ засах, гэрээ засаад төрөө засах монгол
эрчүүд маань ийн дор байдалтай байгааг тоохгүй өнгөрч болмооргүй санагдана.Монгол
эрчүүдээ хайх эрэл маань бүр цаашлаад жудаг төгөлдөр монгол эр хүний эрлээр
үргэлжиллээ
Монголчууд зүс царай өнгөлөг, бие
бялдар сайхан, ухаантай, авъяастай, төлөв даруу, дээдэст бялдуучилдаггүй доодосыг
дээрлхдэггүй бусдад тусархуу эр хүний жудаг төгөлдөр монгол эр хүн гэж үздэг.
Жудаг гэдэг нь эр хүний ноён нуруу мөн чанар зөв төлөвшил, цэвэр ариун ёс
суртахуун зэрэг хүнд байвал зохих чанарыг багтаасан аж. Гэхдээ яг энэ
шаардлагад нийцсэн эр өнөөгийн монголд хэд байгаа бол. Эх орныхоо нэрийг өндөрт
мандуулсан тамирчдаас энхийг сахиулах
ажиллагаанд гарамгай гавъяа байгуулсан эр цэрэг эрдэмтэн доктор улс төрийн
өндөрлөгүүд гээд бахдам сайхан монгол эрчүүд мэдээж олон.
/Намуухан ухаарлын дуу /
РЕД: Эр хүнгүй айлын хоймор ханхайж, аавгүй үрс, нөхөргүй
бүсгүйн нүд гунигтай харагддаг. Харьд одсон, хэцүү нэртэд орсон архинд живсэн
гудамжинд шуудай үүрэн алхаж яваа олон олон эрчүүдээс “Та нар минь яаж явна
даа” гэж асуухгүй. Харин гал голомтоо сахих улс орноо авч явах эрчүүд хаана
явна гэж төр засгаас нэхмээр санагдана. Ажилгүй, боловсролгүй мөнгөгүй байлгаж
байгаагийнх нь төлөө лавтайяа буруутгана. Хаа явна даа эрчүүд минь гэж төр
толгойгоо өвтгөх цаг болсон.
Текстэнд ая дэвсэх
Та бүхэндээ эзгүйрэл
тэмдэглэлийн 1р хэсгийг хүлээн аван сонслооо
No comments:
Post a Comment