Sunday, March 22, 2015

”Хаан хуур” буюу Төгөлдөр хуур хөгжмийн түүх

Ийм хоёр ширхэг загвар байдаг бөгөөд нэг нь Нью-Йоркийн Метрополитенд нөгөө нь Лейпциг хотын  музейд хадгалагдаж байна, Энэхүү Нью-Йоркд эдүгээ байгаа, итали мастер Б.Крисгофорын 1709 онд бүтээсэн загвар дээр 1760 онд төв Германы 12 мастер Лондонд цуглаж Жон гэж хүний удирдлагаар ажиллан одоогийн дүр төрх, чанар бүхий төгөлдөр хуурыг гаргаж авчээ.
1823 оноос fortepiano буюу төгөлдөр хуур гэж нэрлэсэн байна.Энэ үеэс хөгжмийн мастерууд уг загвараар урлаж үйлдвэрлэж эхэлсэн байна. Ийнхүү орган аавтай, клавесин ээжтэйэнэ зэмсгийн түүхэнд хувьсал гарсан нь тэр. Хувьсгал гарснаас яаж сайжирсан бэ?.Зохиолын утга санаа, илэрхийлэл, дотоод сэтгэлгээ гаргах арга техникт асар өргөн боломж нээгдсэн. Чанга аяар дуугаргаж болно. Холбож салгаж тоглож болно. Хөгжмийн зохиолч болон хөгжимчинд дотоод сэтгэлийнхээ гүн рүү лав өнгийх боломж бүрдсэн.Түүнийг хаан хуур гэдэг.Хэмжээ том болохоор нь  ингэж нэрлэсэн хэрэг биш, харин өргөн цар хүрээнд дуугардаг /8 октав/ болохоор тэгж өргөмжилжээ. Төгөлдөр хуурт зориулж бичсэн зохиолыг симфони найрал хөгжимд,симфони найрал хөгжимд бичсэнийг төгөлдөр хуурт хөрвүүлж болдог. Ийм боломжтой цорын ганц зэмсэг. Зохиолын утга санааг баяжуулан өөрчлөх зориулалтайүндсэн хоёр педаль байдаг. Зүүн нь өнгийг бүдгэрүүлж алсад дуугаргаж байгаа мэт аяархан дуугаргадаг, баруун нь өнгийг улам тодотгож ил гарган бас цуурайтуулж чангаруулах зориулалттай. Энд дурдсан чанарууд дээр үеийн орган, клавесинд байгаагүй.
Төгөлдөр хуурыг хамгийн нарийн ширхэгтэй, дээд зэргээр хуурайшуулсан модоор хийдэг. Энэ нь халуун оронд ургадаг моднууд байдаг. Утас нь болохоор гангийн хольцтой бат бөх чанартай. Төгөлдөр хуурын үндсэн 2 төрөл бий. Тайзан дээр байрлуулж олон нийтэд үйлчлэх зориулалттай роял, гэрийн зориулалттай пианино гэсэн. Роял их гарын, дунд гарын, бага гарын гэж бий. XX зууны 2-р хагаст электрон төгөлдөр хуур гарч ирсэн ч энэ нь төгөлдөр хуурын язгуур чанаруудыг гаргаж, илэрхийлж хараахан чадахгүй байна. Өөрөөр хэлбэл амьд өнгө аяс дутагддаг.

No comments:

Post a Comment