Sunday, March 22, 2015

”Хаан хуур” буюу Төгөлдөр хуур хөгжмийн түүх

Морин хуур (түүх, гарал үүсэл, хөгжил, хийц)

ГАРАЛ ҮҮСЭЛ:   Морин хуурын гарлын талаарх Монголчуудын ойлголтыг үндсэнд нь хоёр ангилж болох юм. Нэгд, олон жилийн туршид Монголын ард түмэн морин хуурын үүслийн талаар домог үлгэр хэлэлцсээр ирсэн. Жишээлбэл “Хөхөө Намжилын домог”, “Аргасун хуурчийн домог”, “Жонон харын домог” гэх мэт. Эдгээр домгийн гол санаа нь хүн, морь хоёрын харилцаа, үгээр хэлшгүй тэр сэтгэлгээнээс морин хуур үүссэн хэмээнэ. Харин хөгжим судлаачдын үзэж байгаагаар Морин хуур нь “их хэл” гэсэн утгатай “икэл” хөгжмөөс гаралтай бөгөөд сүүлд морин толгой дүрслэн урлаж морин хуур хөгжим үүссэн ба шанаган хэлбэртэй болон дөрвөлжин модон дээр ямааны буюу ботгоны арьс сайтар татан ширлэж, адууны сүүлээр хялгас буюу чавхдас татан нумаар хөрөөдөн тоглодог байж.