Wednesday, May 13, 2015
Нийтлэл
Эрхэм сонсогчдоо та бүхэн “Цөлжилтийг чөдөрлөхүй” Нийтлэл
Ая явна: Цөлжилт нэртэй нэвтрүүлгийн
ая анхааруулсан түршүүртэй шуурганы
Сэт: Та бүхэн саяны чимээнээс бидний ярих сэдвийг ойлгож
чадсан уу?
Цөлжилт бол удаан хугацагаар үргэлжилэх байгаль дэлхий газар нутгийн
мөхлийн нэг юм. Цөл бол энэ үе шатын төгсгөлийн үе шат. Цөлжилт нь хүн ам
байгаль дэлхий гээд олон талын нөлөөллөөс үүсэн бий болдог учир маш удаанаар
байгаль дэлхийн амь насанд нөлөөлдөг гэж хэлж болох юм. Цөлжилтийн шалтгаан нь ихэвчлэн уур амьсгалын эрс тэс өөр
өөр байдал болон хүний үйл ажиллагаа нь цөлжилтийг үүсгэж буй хамгийм том
шалтгаан. Дэлхий ертөнцөнд тулгамдаад байгаа нэн түрүүрийн асуудал болсон
Цөлжилттэй тэмцэх олон улсын конвенцээс гаргасан тодорхойлолтыг илүү баримтлах
болсон. Тус конвенцид зааснаар “Уур амьсгалын өөрчлөлт хүний буруу үйл
ажиллагаа хавсарсан олон янзын хүчин зүйлсийн нөлөөгөөр хуурай заримдаг хуурай
хуурайвтар чийг дутмаг нутаг орон ихээнхэн цөлжилтөнд өртдөг гэж үзжээ. Монгол
улс нийт 1,566,600км2с газар нутагтай.
2011оны судалгаагаар Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 77,8 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтлын үйл
явцад өртсөөр байгаа бөгөөд үүнээс 35,3 хувь нь сул, 25,9 хувь нь дунд, 6,7
хувь нь хүчтэй, 9,9 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдсаар байна. Цөлжилтөнд
нэн түрүүнд өртөөд байгаа газар нутгаас дурьдивал Ховд аймгийн Мянгад, Дөргөн
Увс аймгийн Өмнөговь, Завхан аймгийн Сантмаргац, Говь-Алтай аймгийн Халиун,
Баянхонгор аймгийн Галуут, Дорноговь аймгийн Хатанбулаг, Замын Үүд, Говь-Сүмбэр
аймгийн Сүмбэр гэх мэт аймаг сумдууд ихээхэн хэмжээгээр өртөөд байна. Эдгээр
аймаг сумдууд яагаад асар хурдацтай цөлжилтөнд өртөөд байгаа бол гэдэгийг
сонсогч та гайхаж байна уу? Тэгвэл сонсогч танд дараах мэдээллийг хүргэе
ХҮн амын өсөлт, эдийн засгийн хөгжлөөс
үзүүлэх дарамт, экосистемийн хамгааллын асуудлыг үл тоох, бэлчээрийн даац
ихдүүлэх , түлшний модыг их хэмжээгээр бэлтгэх, ойн устгал, хулгайгаар мод
бэлтгэх бэлчээрийн газар нутгийг асар их өөрчилсөний улмаас бий болсон ургамлын
бүрхэвчийн доройтол ба сүйтэл, эгц налуу газрыг газар тариаланд зүй зохисгүй
ашиглах зэрэг бид бүгдийн буруутай үйл ажиллагааны улмаас цөлжих үйл явц асар
хурдацтай эрчимжиж газар аваад байгаа юм.
Ая
явна: Мод тарьж байгаа хүрзны дуу чимээ
Цөлжилтийг чөдөрлөх үүнээс түргэн
хугацаанд гарах арга зам бол мод, өвс сөөг ургамал тарих. Бид жил бүрийн
тогтсон нэг өдөрийг мод тарих өдөр хэмээн тэмдэглэж мод тарьдаг ч үр дүн нь
одоог хүртэл бага хэмжээгээр ч гэсэн бидэнд мэдрэгдэхгүй байгаа нь хачирхалтай.
Эрхэм сонсогч та ч гэсэн цөлжилтийн талаар битүүхэндээ санаа зовинон суугаа л
биздээ. Бидэнд тэгж их мэдэгдэхгүй нүдэнд харагдахгүй байгаа ч гэсэн гэрийн
чинь гадаа магадгүй хашааны хойд буланд элс хунгарлан байгаа та түүнийг анзаарч
нэг хараарай. Бидний байгалдаа тарьжургуулсан нэг ширхэг мод хичнээн их газрыг
цөлжилтөөс хамгаалахыг сонсоод та лав гайхах бизээ. Тэгвэл нэг ширхэг мод нь
ойролцоогоор 6м газрыг хамгаалдаг байна.
Wednesday, May 6, 2015
Радио мэдээ
Спортлог Улаанбаатар
Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт сонсогчид оо та бүхэндээ
мэдээ хүргэе.
Улаанбаатар хотын иргэд амралтын нэгэн өдрийг спортоор хичээллэж өнгөрүүллээ.Нийслэлийн Спортынгазар, Монголын
Залуучуудын Холбоо хамтран 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Спитлэг бус
спортлог амьдаръя” төслийн хүрээнд 10-р
сарын 19-ны өдөр“Спортлог Улаанбаатар 2014” арга хэмжээг Чингисийн талбай дээр зохион байгуулсан юм. Тус арга
хэмжээнд дүүрэг
бүрийн спортын газрууд, фитнесс
клубууд, спорт барааны дэлгүүрүүд оролцож спортын бараа бүтээгдэхүүн,
ач холбогдлыг сурталчилсан юм. Өдөрлөгийн үеэр хөлбөмбөг, сагсан бөмбөг, олс таталт, волейбол зэрэг багийн
спортын тэмцээн болон бүх нийтийн гүйлт, унадаг дугуйтай
парад зэргийг зохион
байгуулсан байна. Мөн шатар, даам зэрэг
оюуны спорт болон шагай
няслах, шүүрэх, морь уралдуулах зэрэг үндэсний
наадгай тэмцээнийг зохиожээ. Энэ арга хэмжээнд найман настай балчираас наян
настай буурай хүртэл оролцож дасгал хөдөлгөөн хийж, нэг өдрийг эрүүл мэнддээ
анхаарч өнгөрөөсөн бөгөөд дугуйн парадад гэхэд 1000 орчим дугуйчид оролцжээ.
Ярилцлага
1. Эрхэм хүндэт сонсогчдоо манай ярилцлагын цаг эхлэж байна.
Таеквондо Уг спорт нь Хойд Солонгос улсад 1956 онд
аримийн генерал Чой хон хи нь үүсгэн байгуулсан түүхтэй. Манай оронд
1990-ээд онос хойш хүүхэд залуучууд
хичээллэж эхэлсэн. Уг спортоор эх ородоо төдийгүй олон улс амжилт гаргаад
байгаа Радио телевиз медиа урлагийн сургуулийн сэтгүүлчийн 2б ангийн оюутан дэд
мастер О. Ариунбаяртай хийсэн ярилцлагаас сонсогч та бүхэндээ хүргэе
/Шум- бэлтгэл хийж буй чимээ/
РЕД: тантай ярилцахын өмнө эхлээд таны энэ спортоор
хичээллэх болсон шалтгаанаас эхлэе гэж бодлоо. Яагаад заавал энэ спортод хүч
үзэх болсон бэ хэдэн оноос эхэлж хичээллэсэн?
Ариук: багаасаа энэ спортод сонирхолтой болж 2007оноос эхлэн
хичээллэж эхэлсэн.
РЕД: өө нилээн удаан
хичээллэж байгаа юм байна. 7жил гэдэг багагүй хугацаа амьдралынхаа нэгээхэн үнэ
цэнэтэй хэсгийг энэ спортын төлөө амьсгалж амьдарч иржээ. Нилээн чамалхааргүй
амжилт гаргасан байх ямар ямар амжит гаргасан бэ?
Ариук: Улсын аврага
шалгаруулах тэмцээний 2007-2011ондуудад алтан медал, 2012-2013онд мөнгөн медаль
ОХУ-д зохиогдсон өсвөрийн аврага шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль,
Санкт-Петербург хотноо зохиогдсон Олон улсын аврага шалгаруулах тэмцээнд хүрэл
медаль ер нь тоочод байвал ихдээ. /инээв/
Шум-шагнал авч буй чимээ
РЕД: Энэ спорт чиний амьдралд хэр нөлөөлсөн бэ?
Ариук: биеэ зөв зохистой
авч явх багаар ажиллах хөдөлгөөний эсвэлтэй болох зэрэг олон сайн хүмүүжлийг
надад төлөвшүүлж өгсөн. Ер нь хүн чин дуртай зүйлээрээ хичээллэж байвал амжилт
олдог шүү дээ.
РЕД: Тийм шүү. Энэ
спортоор хичээллэж байгаа магадгүй хичээллэх гэж байгаа хүүхэд залуусдаа өөрийн
туршлагаасаа хуваалцаж зөвлөмж урам зориг өгөөч
Ариук: Өмнөө зорилго
тавиад тависан зорилгоосоо шантралгүй бэлтгэлээ сайн хийвэл болохгүй зүйл гэж
үгүй. Тиймээс битгий шантраарай амжилт л гэж хэлий даа.
РЕД: таны цаашдын
тэмцээн уралдаанд чинь амжилт хүсье. Сонсогчидтойгоо өөрийнхөө туршлагаас
хуваалцсанд баярллаа.
Шум- тамирчны алдар дуу
Яг л энэ тамирчин шиг амьдралыг эрч хүчтэйгээр мэдэрч амьдралдаа зорилгоо
тавин урагш тэмүүлцгээе залуусаа.
Мэдээ
Мэдээ
1. 1. Улаанбаатар
төмөр замын даргын шийдвэрээр РА-2 төмөр замын рейлбусыг 10-р сарын 20ны өдөр
буюу өчигдрөөс эхлэн УБ-Дархан-УБ, УБ-Зүүнхараа-УБ чиглэлд өдөр бүр аялуулхаар
болжээ. Ингэхдээ Рейлбус нь УБа-аас өглөөний 09:40минутанд хөдөлж Дарханд 13:35
минутын очих юм байна. Зүүнхараа-руу 11цагт хөдлөн 14цагт очих юм байна. Энэ
мэтчилэнгээр чиглэл чиглэлд ажиллаж байгаа бөгөөд цагийн хувиар цаашдаа
өөрчлөгдөж магадгүй хэмээн тус салбарыын мэргэжилтэн мэдээллээ одоо та бүхэндээ
дараагийн мэдээг хүргэе
2. Эрүүл мэнд, спорт яамны
харьяад 150 ортой Хүүхдийн эмнэлэг байгуулахаар Засгийн газрын өнгөрсөн долоо
хоногийн хуралдаанаар шийдвэрлэлээ. Өнөөдрийн хурлаар ажлын явцын талаар
мэдээлэл сонсон Зам, тээврийн яамны байранд Хүүхдийн эмнэлгийг байрлуулан үйл
ажиллагааг нь ирэх оны 2-дугаар сарын 1-ний дотор эхлүүлэх бэлтгэлийг хангаж
ажиллахад Эрүүл мэнд, спртын сайд Г. Шийлэгдамбад үүрэг болголоо. Соёл спорт
аялал жуулчлалын яамны байрлаж байсан Засгийн газрын X байрыг Зам, тээврий
яаманд шилжүүлэхээр болсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах албанаас мэдээллээ
Сурвалжлага
СУРВАЛЖЛАГА
Тэртээх хөх уулсын дундаас нэгэн
Цаст хайрхан уул бусдаас өндөрт дүнхийн харагдах. Цэлмэг тэнгэрт ямар ч үүл алга. Нарны туяа цагаан уулын
оройд гялбаалан тусах нь уулыг улам сүрлэг үзэсгэлэнтэй харагдуулах аж. Миний
хувьд зурагнаас л харж бишрэн хүндэлдэг тэнгэрлэг тэрхүү уулын бэлд очихоор
зорьж яваа минь энэ. Бид Завхан аймгийн Отгон сумаар дайраад нэлээд бартаа
саадтай замаар явсаар Отгонтэнгэр хайрханы бэлд үдэш очиход өглөөн нарнаас
цэлмэгхэн байсан тэнгэрт үүл хурж, удалгүй бороо орж ширүүссэнээр хайрхан тэр
чигээрээ үүлэн дунд умбав. Хангайн оргил цэгийн дэргэд ирснийг мэдрүүлэх мэт
хүйтэрч, бороо орохтой зэрэгцэн манайхан ч майханаа барьж, дулаан хувцасаа
давхарлан өмслөө. Гадаа лав -2-3 хэмтэй байгаа байх аа. Харин нутгийн саахалт
айлын хүүхдүүд бараг нүцгэн шахам гэрээсээ орж гарч харагдана. Тэд Цаст уулын
энгэрт төрж, өссөн болохоор баргийн хүйтнийг ажрахаа байсан биз дээ.
Маргааш
өглөө нь ургахын улаан наран байгаль дэлхийг гэрэлтүүлэн мандахад сэрлээ. Бөх
унтжээ. Урд орой нь майхныг маань аваад хаячих шахам аашилж байсан цаг агаар
нам гүм. Ямар ч үүлгүй цэлмэгхэн хөх тэнгэр, өглөөн нарны туяагаа цацруулж,
Отгонтэнгэр хайрханы оройн цас цагааранхан харагдах. Монголын ард түмний буян
заяаг ивээлдээ аван дүнхийх Цаст цагаан уулыг “оригоор” харах нь юутай
гайхалтай вэ. Хүндлэм, бишрэм, хайрлам сэтгэл төрнө. Байгаль дэлхийтэйгээ ойр
өссөн монгол хүн бүрийн сэтгэлийг соронзон мэт татах энэ л эгэлгүй уул
нутгийнхны ярьдгаар үнэхээрийн амьд юм болов уу. Өнгөрсөн зургадугаар сард
болсон Отгонтэнгэр уулын Төрийн тахилгын үеэр Монголын бурхан шашинтны холбооны
тэргүүн хамба Д.Чойжамц “Биднийг уулын бэл доороос ирж явахад Отгонтэнгэр уул
яг л амьд юм шиг санагдсан. Үүлээр биеэ нуугаад бороо зүсрээд Монгол Улсын
Ерөнхийлөгчийг хүлээж авч байгааг нь харахад яг л амьд юм шиг. Ямар
гайхамшигтай юм бэ. Бид л сэтгэл зүрхнээсээ тахиж чадвал энэ уул ус гэдэг чинь
эзэнтэй юм байна гэдэг бодол төрж байлаа” гэжээ.
Жүжиг
Эрхэм сонсогчдоо та бүхэн “Харанхуй” радио жүжиг хүлээн
аван сонсоно уу.
/Гэр бүлийнхээ маргалдаж буй чимээ
явна жаахан түгшүүртэй./
/Аав охин найз харилцан яриа
синхрон/
Охин: Би заавал авхуулна! Үүнийг үгүй болголоо гээд надад жаргалтай байхаас биш би зовохгүй
Аав: Яагаад чи ямар өчүүхэн бодолтой юм бэ яагаад ингэж
өчүүхэн сэтгээд байгаа юм?
Охин: Би энэ эцэггүй хүүхдийг төрүүлээд яах юм бэ? Дараа нь
над дээр ямар ч эрэгтэй хүн ирэхгүй
Аав: Ийм зүйлийг бодож авхуулах гэж байгаа бол хэрэггүй. Хүн
болж төрхийн утга учир амьдралдаа мэдрэх хамгийн гоё мэдрэмж аз жаргал бол ээж
аав болох. Чи зөвхөн өөрийгөө бодолгүй хэвлий дотроо бойжиж байгаа үрээ ч мөн
адил бод. Чамд эр хүн чухал уу чиний эрүүл мэнд амьдарл чинь чухалуу гэдэгийг
чи сайн бодоорой. Хэмээн
аав охиноо загнахад
Охин: Би өөрийнхөө амьдралыг өөрөө мэдье. Ер нь миний амьдрал
танд ямар хамаатай юм бэ надад битий гай болоод бай /хэмээн гадагш гарч гүйлээ/
/Зөөлөн шиврэх бороо, бодол
эрэгцүүллийн уянгын ая уйлах чимээ сонсдоно/
Охин: Яагаад заавал би гэж яагаад би ингэж зовох ёстой юм бэ?
Намайг ингэж зовоож байхаар чи өөрөө наад дотроо үхчихээч
Гэж хэвлий дэхь үртэйгээ ярилцана. Энэ үед охины утас дуугарч
Найз: Сайн уу? Өнөөдөр завтай юу жаахан гадуур явхуу
Охин: Мэдээж завтай яг наадхыг чинь л хүлээж байлаа.
/Бааранд шоудаж байгаа архи пиво
хундаглаж буй чимээ сонсдоно/
Охин энэ үед өөрийн биеээ захирах чадваргүй болсон байлаа.
/Харанхуйд алхаж буй нэг хүний чимээ
сонсдох бөгөөд айдас түгшүүртэй/
/Ээж охин хоёрын харилцан яриа
синхрон/
Охин: Ээжээ та хана байна би таныг олож харахгүй байна.
Ээж: Миний охин ээжийгээ хайгаад хэрэггүйдээ ээж нь чамд
харагдахгүй
Охин: Яагаад? Яагаад та надад харагдахгүй гэж та үргэлж миний
дэргэд байна гэж амлаа биздээ ?
Ээж: Яагаад гэж үү? Тэрийг миний охин л мэдэж байгаа. Ээж нь
чамайг тэнгэрээс л харж байна.
Охин: Би таньгүйгээр энэ хорвоо ертөнцийг төсөөлхөөс бүр
амьдрахаас ч айж байна. Та байхгүй бол би амьдарч чадахгүй шүү дээ
Ээж: Бид хажуудаа байгаа зүйлээ хэзээ ч анзаардаггүй бас
хайрладаггүй бүх зүйлийн учир үүнд л байгаа юм шүү дээ охин минь
Энэ үед охиныг аав нь сэрээж
/Аавын синхрон яриа/- Миний охин босоорой цайгаа уу
Охин: Маш ихээр сандран босч ирж ээжээ ээжээ хэмээн гэрээрээ
дүүрэн хашгирч гүйлээ
Гэтэл
Ээж нь: Өрөөнөөсөө гарч ирж юу болоов охин минь!
Охин: Ээжээ та энд
байна. Энэ зүүд биш биздээ баярлалаа би таныг үхчихсэн байна гэж зүүдэлсэн.
Учир нь та надтай харанхуйгаас л ярилцаж харанхуйгаас л намайг харж байна гэсэн
Ээж: Охин минь дээ харанхуй бол бүх зүйлийн эхлэл. Хүний
амьдрал харанхуйгаас л эхэлдэг. Бид ч мөн адил харанхуйгаас л ирсэн. Бидний нүд
л гэрэлгүй болохоос харанхуйд бүх зүйл байдгаараа л байгаа . Магадгүй чамайг
өөртөөгөө ярилц өөрийгөө олж ав гэж ээж нь чамтай харанхуйгаас ярилцсан байх.
Охин өрөөндөө орж ирнэ
Охин: Энэ бүх зүйлийн эхлэл ер нь юу вэ энэ бүх зүйл яг аль
хэсгээс нь эхэлсэн юм бол. Эхлэл нь хэтэрхий жаргалтай байсан хэрнээ төгсгөл нь
яагаад ийм хэцүү зовлонтой байгаа юм бэ?
Ер нь би гэдэг хүн чухам оршин тогтнохын учир юу гэж. Цаг хугацаанд эхлэл
байдаггүй, тийм болохоор төгсөхгүй харанхуй бас үүсээгүй болхоор үгүй болохгүй,
харанхуйн эсрэг гэрэл үүсэж бий болдог болохоор хэзээ нэгэн цагт үгүй болно.
Тэгэхээр харанхуй бол гэрлийг тодотгож буй суурь. Харанхуй бүх зүйлийн эхлэл
бол миний хэвлий дотор бойжиж буй үрийн минь ч бас эхлэл байх учиртай. Би
яагаад өөрийн гараар үрийнхээ ирээдүйг ална гэж. Яг л над шиг харанхуйгаас
өөрийгөө олох гэж өөрийн гэсэн том орон зайг бүтээлцэх гэж ирж буй тэр бяцхан
амьтанд ямар буруу байгаа гэж. Хүн төрөлхтөн бид чинь нэг л амьдарна. Энэ бол
харанхуйгаас надад илгээсэн бэлэг. Тиймээ бүх зүйлийн эхлэл харанхуй.....
/Ая тодорно/
Эрхэм сонсогчидоо та бүхэнд
“Харанхуй” радио жүжиг сонсголоо.
Wednesday, April 22, 2015
"Цөлжилтийг чөдөрлөхүй" Нийтлэл
Ая явна: Цөлжилт нэртэй нэвтрүүлгийн
ая анхааруулсан түршүүртэй шуурганы
Сэт: Та бүхэн саяны чимээнээс бидний ярих сэдвийг ойлгож
чадсан уу?
Цөлжилт бол удаан хугацагаар үргэлжилэх байгаль дэлхий газар нутгийн
мөхлийн нэг юм. Цөл бол энэ үе шатын төгсгөлийн үе шат. Цөлжилт нь хүн ам
байгаль дэлхий гээд олон талын нөлөөллөөс үүсэн бий болдог учир маш удаанаар
байгаль дэлхийн амь насанд нөлөөлдөг гэж хэлж болох юм. Цөлжилтийн шалтгаан нь ихэвчлэн уур амьсгалын эрс тэс өөр
өөр байдал болон хүний үйл ажиллагаа нь цөлжилтийг үүсгэж буй хамгийм том
шалтгаан. Дэлхий ертөнцөнд тулгамдаад байгаа нэн түрүүрийн асуудал болсон
Цөлжилттэй тэмцэх олон улсын конвенцээс гаргасан тодорхойлолтыг илүү баримтлах
болсон. Тус конвенцид зааснаар “Уур амьсгалын өөрчлөлт хүний буруу үйл
ажиллагаа хавсарсан олон янзын хүчин зүйлсийн нөлөөгөөр хуурай заримдаг хуурай
хуурайвтар чийг дутмаг нутаг орон ихээнхэн цөлжилтөнд өртдөг гэж үзжээ. Монгол
улс нийт 1,566,600км2с газар
нутагтай. 2011оны судалгаагаар Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 77,8 хувь нь
их, бага хэмжээгээр цөлжилт, газрын
доройтлын үйл явцад өртсөөр байгаа бөгөөд үүнээс 35,3 хувь нь сул, 25,9 хувь нь
дунд, 6,7 хувь нь хүчтэй, 9,9 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдсаар байна. Цөлжилтөнд
нэн түрүүнд өртөөд байгаа газар нутгаас дурьдивал Ховд аймгийн Мянгад, Дөргөн
Увс аймгийн Өмнөговь, Завхан аймгийн Сантмаргац, Говь-Алтай аймгийн Халиун,
Баянхонгор аймгийн Галуут, Дорноговь аймгийн Хатанбулаг, Замын Үүд, Говь-Сүмбэр
аймгийн Сүмбэр гэх мэт аймаг сумдууд ихээхэн хэмжээгээр өртөөд байна. Эдгээр
аймаг сумдууд яагаад асар хурдацтай цөлжилтөнд өртөөд байгаа бол гэдэгийг
сонсогч та гайхаж байна уу? Тэгвэл сонсогч танд дараах мэдээллийг хүргэе
ХҮн амын өсөлт, эдийн засгийн хөгжлөөс
үзүүлэх дарамт, экосистемийн хамгааллын асуудлыг үл тоох, бэлчээрийн даац
ихдүүлэх , түлшний модыг их хэмжээгээр бэлтгэх, ойн устгал, хулгайгаар мод
бэлтгэх бэлчээрийн газар нутгийг асар их өөрчилсөний улмаас бий болсон ургамлын
бүрхэвчийн доройтол ба сүйтэл, эгц налуу газрыг газар тариаланд зүй зохисгүй
ашиглах зэрэг бид бүгдийн буруутай үйл ажиллагааны улмаас цөлжих үйл явц асар
хурдацтай эрчимжиж газар аваад байгаа юм.
Ая
явна: Мод тарьж байгаа хүрзны дуу чимээ
Цөлжилтийг чөдөрлөх үүнээс түргэн
хугацаанд гарах арга зам бол мод, өвс сөөг ургамал тарих. Бид жил бүрийн
тогтсон нэг өдөрийг мод тарих өдөр хэмээн тэмдэглэж мод тарьдаг ч үр дүн нь
одоог хүртэл бага хэмжээгээр ч гэсэн бидэнд мэдрэгдэхгүй байгаа нь хачирхалтай.
Эрхэм сонсогч та ч гэсэн цөлжилтийн талаар битүүхэндээ санаа зовинон суугаа л
биздээ. Бидэнд тэгж их мэдэгдэхгүй нүдэнд харагдахгүй байгаа ч гэсэн гэрийн
чинь гадаа магадгүй хашааны хойд буланд элс хунгарлан байгаа та түүнийг анзаарч
нэг хараарай. Бидний байгалдаа тарьж ургуулсан нэг ширхэг мод хичнээн их газрыг
цөлжилтөөс хамгаалахыг сонсоод та лав гайхах бизээ. Тэгвэл нэг ширхэг мод нь ойролцоогоор
6м газрыг хамгаалдаг байна.
"Эзгүйрэл" Тэмдэглэл
Эрхэм сонсогчдоо та бүхэн “Эзгүйрэл”
тэмдэглэлийн 1-р хэсгийг хүлээн аван сонсоно уу
/хөгжим/
РЕД: Их
сургуулийн тэнхим, үйлчилгээний газар, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн
байгууллагуудад бараг алга, “Нарантуул” захад цөөн харагдана. Тэд чухам хайчив.
Энэ тухай сэтгүүлч миний бие багахан
эргэцүүлэл хийж энэхүү тэмдэглэлийг бичсэн юм. Ингээд шилийн сайн монгол эрчүүдээ хайх эрэлд хамтдаа гарцгаая.
/Шум- эрчүүдээ дуулъя. Дууны хэсэг/
РЕД: Манай улс 2,9 сая хүн амтай. Тэдний 1,4 сая нь эрчүүд. Үүнээс
харахад хүйсийн харьцаа тийм ч хол зөрөөгүй. Гэтэл 10 жилийн сургуульд биеийн
тамир, хөдөлмөрийнхээс бусад нь эмэгтэй багш байдаг гэхэд хилсдэхгүй. ЭМШУИС,
эрүүл мэндийн байгууллагад бол эрэгтэй хүн, “өдрийн од” шиг л ховор. Сонсогч та эр хүний орон зай өгүүлэгдэж байгааг
өнгөрсөн оны судалгаагаар харж болох юм. Өнгөрсөн онд 174 мянган оюутан их, дээд
сургууль төгссөний 100 гаруй мянга нь эмэгтэйчүүд байна. Цаашлаад магистрантур,
докторантурт 21 мянган хүн суралцсаны гуравны нэг нь л эрчүүд. Өмнөх онтой харьцуулахад боловсрол эзэмшсэн
эрчүүдийн тоо өсөөд өсөөд л энэ. Арван жилийн сургуульд эрэгтэй, эмэгтэй
сурагчдын харьцаа ойролцоо байдаг хэрнээ их, дээд сургууль, цаашлаад магистр,
доктор, профессор болохоор эрэгтэйчүүдийн тоо улам цөөрсөөр байгаа нь юутай
холбоотой вэ.
/Эрчүүдээ дуулъя дууны хэсгээс/
РЕД: Монголчуудын “Эр хүн ном сурсан сураагүй яаж ийж байгаад хөлөө олно. Энэ
муу охиноо л номын мөр хөөлгөх хэрэгтэй” гэж үздэгтэй холбоотой байж болох юм.
Харийг зорих монголчуудын цуваа үргэлжилсээр л байна. Өнөөдрийн байдлаар
гадаадад 100 гаруй мянган монгол иргэн ажиллаж амьдарч байна. Тэдний талаас
илүү их хувь нь эрчүүд. Манайхны хамгийн их очиж ажиллаж, амьдардаг нь БНСУ,
тэнд 30мянга орчим монгол байдаг.
Үргэлжлээд АНУ-д 20 мянга Чехэд таван мянга гаруй монгол байгаагийн олонх нь
эрчүүд. Гадаадад ажиллахаар явж буй 20 монгол хүн тутмын ердөө 1-2 нь л
эмэгтэйчүүд байдаг. Хэдий аж амьдралаа дээшлүүлэхээр харь орныг зорьсон ч залуу
нас, эрч хүч, авъяас чадвар, мэдлэг боловсролоо хүний оронд гамгүй зарцуулж,
хүнд хүчир ажилд тэрэгний морь шиг зүтгээд эцэст нь хураасан мөнгөгүй өвчний
үүр болоод эх орондоо ирсэн цөөнгүй хүнийг мэдэх л юм. Ийнхүү монгол эрчүүдийн
нэг хэсэг гадаадад гарчээ. Тэгвэл үлдсэн нь хаана, юу хийж явдаг бол.
/намуухан хөгжим/
РЕД: Энэ эрэл маань таагүй ч гэсэн үнэнд тулаад гацлаа. Тэд
хорих газарт байна. Гэмт хэрэг үйлдсэн 22 мянган яллагдагч байгаагийн 19 мянга
нь эрчүүд. Тэдий олонх нь 18-29 насныхан. Гэмт хэрэг буурахгүй улам өссөөр
хорих газрын тоог нэмэх дээрээ тулаад байна. Эрүүлжүүлэх байрнууд эрчүүдээр
“хахаж”, эцэггүй, эр нөхөргүй өрхийн тоо
---0жилээс жилд өссөөр байна. Манай улсад өрх толгойлсон 81 мянган эх байгаа юм. Нөхрүүд хайчив.
Мэдээж хорвоогийн жамаар нас барсан тохиолдол бий ч салсан, эхнэр хүүхдээ орхиж
явсан аавууд илүү олон байгаа нь харамсалтай. Гадаадад болон гэрээсээ хол удаан
хугацаагаар ажиллаж байгаа аавууд хүүхдээ хэрхэн өсөж торниж буйг мэдэхгүйгээс
эхлээд тэдэнтэй харилцах харилцаа нь хөндийрдөг байна.
/Шум-сургуулийн хүүхдүүдийн шуугилдаж буй чимээ/
РЕД: Нийслэлийн ЕБС-ийн 200 хүүхдээс авсан судалгаагаар
тэдний 69% нь хүүхэдтэй зав гаргаж тоглодог сонгодог аав хэрэгтэй гэж хариулсан
бол 84,5% нь аав нар биднийг өсгөж хүмүүжүүлэхэд идэвхитэй оролцож байгаасаа
гэж хүсчээ. Үүнээс харахад хүүхдүүд ааваасаа юу хүсдэг нь илэхрий. Хүн харахын
аргагүй зүс царай хувцастай залуус гудамжинд “тасарчихсан” хэвтэж байдаг нь
эмзэглмээр. Угтаа бол биеэ засаад гэрээ засах, гэрээ засаад төрөө засах монгол
эрчүүд маань ийн дор байдалтай байгааг тоохгүй өнгөрч болмооргүй санагдана.Монгол
эрчүүдээ хайх эрэл маань бүр цаашлаад жудаг төгөлдөр монгол эр хүний эрлээр
үргэлжиллээ
Монголчууд зүс царай өнгөлөг, бие
бялдар сайхан, ухаантай, авъяастай, төлөв даруу, дээдэст бялдуучилдаггүй доодосыг
дээрлхдэггүй бусдад тусархуу эр хүний жудаг төгөлдөр монгол эр хүн гэж үздэг.
Жудаг гэдэг нь эр хүний ноён нуруу мөн чанар зөв төлөвшил, цэвэр ариун ёс
суртахуун зэрэг хүнд байвал зохих чанарыг багтаасан аж. Гэхдээ яг энэ
шаардлагад нийцсэн эр өнөөгийн монголд хэд байгаа бол. Эх орныхоо нэрийг өндөрт
мандуулсан тамирчдаас энхийг сахиулах
ажиллагаанд гарамгай гавъяа байгуулсан эр цэрэг эрдэмтэн доктор улс төрийн
өндөрлөгүүд гээд бахдам сайхан монгол эрчүүд мэдээж олон.
/Намуухан ухаарлын дуу /
РЕД: Эр хүнгүй айлын хоймор ханхайж, аавгүй үрс, нөхөргүй
бүсгүйн нүд гунигтай харагддаг. Харьд одсон, хэцүү нэртэд орсон архинд живсэн
гудамжинд шуудай үүрэн алхаж яваа олон олон эрчүүдээс “Та нар минь яаж явна
даа” гэж асуухгүй. Харин гал голомтоо сахих улс орноо авч явах эрчүүд хаана
явна гэж төр засгаас нэхмээр санагдана. Ажилгүй, боловсролгүй мөнгөгүй байлгаж
байгаагийнх нь төлөө лавтайяа буруутгана. Хаа явна даа эрчүүд минь гэж төр
толгойгоо өвтгөх цаг болсон.
Текстэнд ая дэвсэх
Та бүхэндээ эзгүйрэл
тэмдэглэлийн 1р хэсгийг хүлээн аван сонслооо
Sunday, March 22, 2015
Морин хуур (түүх, гарал үүсэл, хөгжил, хийц)
ГАРАЛ ҮҮСЭЛ: Морин хуурын гарлын талаарх Монголчуудын ойлголтыг үндсэнд нь хоёр ангилж болох юм. Нэгд, олон жилийн туршид Монголын ард түмэн морин хуурын үүслийн талаар домог үлгэр хэлэлцсээр ирсэн. Жишээлбэл “Хөхөө Намжилын домог”, “Аргасун хуурчийн домог”, “Жонон харын домог” гэх мэт. Эдгээр домгийн гол санаа нь хүн, морь хоёрын харилцаа, үгээр хэлшгүй тэр сэтгэлгээнээс морин хуур үүссэн хэмээнэ. Харин хөгжим судлаачдын үзэж байгаагаар Морин хуур нь “их хэл” гэсэн утгатай “икэл” хөгжмөөс гаралтай бөгөөд сүүлд морин толгой дүрслэн урлаж морин хуур хөгжим үүссэн ба шанаган хэлбэртэй болон дөрвөлжин модон дээр ямааны буюу ботгоны арьс сайтар татан ширлэж, адууны сүүлээр хялгас буюу чавхдас татан нумаар хөрөөдөн тоглодог байж.
Subscribe to:
Posts (Atom)